Хөрс бохирдуулан жорлон ашиглаж байсан зөрчлийг арилгуулжээ

 Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрлах Элемент ХХК, 32 дугаар хороонд байрлах Эм Ди Си Пи ХХК-иуд нь хөрс бохирдуулагч энгийн жорлон ашиглаж байсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгуулийн арга хэмжээ авсан.

           Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.6 дахь /Аж ахуйн нэгж байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулахыг хориглоно/ заалтыг хэрэгжүүлэн MNS 5924:2015 стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүх барихыг эрх бүхий албан тушаалтны албан даалгавраар үүрэгжүүлэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)