Ц.Багмид: Ц.Анандбазар Сайншандад нефть нэрэх үйлдвэр барих гэж байгаа нь маш зөв алхам
- 2012-03-20
- Үнэн
- 0
-Манай улсад газрын тос боловсруулах үйлдвэрийн арваад төсөл бий. Би өөрөө ЭБЭХЯны Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн гишүүн юм.

Манай улсын нефтийн анхны инженер, эрдэмтэн Ц.Багмид гуайтай нефть нэрэх үйлдвэрийн талаар ярилцлаа.
-Манай улс цагийн цагт л шатахуун түлшний асуудалтай, орос ах нараас хараат явж ирлээ. Тийм ч учраас нефть нэрэх үйлдвэр барих тухай олон жил ярьж байгаа ч нэг л амжилт олохгүй байна. Та нефть үйлдвэрийн даргаар ажиллаж, энэ чиглэлээр хойд хөршид боловсорсон гээд зовлон жаргалыг нь сайн мэдэх хүн учраас ямар нэг зүйл хэлэх байх?
-Манай улсад газрын тос боловсруулах үйлдвэрийн арваад төсөл бий. Би өөрөө ЭБЭХЯны Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн гишүүн юм. Энэ бүх төслийг боловсруулах ажлын хэсэг гэж бий. Тиймээс Монголд байгаа энэ төслүүдийн технологийн үндэслэлийг авч үзээд ашигтай юу, үгүй юу гэдгийг авч үзсэн. Түүнээс биш бид нар эдийн засаг уруу нь ордоггүй юм. Ерөнхийдөө технологийн боломжийн сонголтууд ирдэг шүү. Тэгсэн хэрнээ зарим нь шав тавихаас хэтрэхгүй л байна. Миний мэдэхээр 4-5 үйлдвэрийн шав тавьсан. 1998 онд “Оюуны-Ундраа” компани Налайхад үйлдвэр барина гээд шав тавьж эхэлсэн. Энэ үйлдвэр Хятадын хөрөнгө оруулалттай байсан учраас дэмжлэг бага байсан байж болох юм. Дараа нь Багахангайд шав тавьсан. Багануурт, түүний дараа Зүүнбаянд үйлдвэр барина гэсэн асуудал гарсан. Энэ үйлдвэр нь Оросоос 300 мянган тонн нефть авчирч боловсруулаад, дотоодын хэрэгцээгээ хангаад бусдыг нь Хятад уруу ч гаргах зүйл ярьж байсан. Энэ бол их дажгүй төсөл байсан. Би энэ төсөл дээр газрыг нь сонгохоос эхлээд явсан. Түүний дараа бас л Зүүнбаянд “Сүмбэр-Ойл” гэдэг компани нутгийнх нь нефтийг 50 мянган тонн боловсруулаад хэргэцээгээ хангана гэж байсан. Энэ мэт их олон төслүүд бий.
-Тэгээд энэ нефть боловсруулах төсөл яагаад гацаад байдаг юм бэ?
-Нефть боловсруулах үйлдвэр барина гэхэд дөрвөн асуудал шийдэх хэрэгтэй. Нэгдүгээрт, түүхий эдийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Үүнийг хаанаас хангах вэ гэдэг нь хамгийн чухал.
-Манай улсад багагүй неф тийн баялаг бий. Бүр Зүүнбаянд нефть боловсруулах үйлдвэр ч ажиллаж байсан түүх бий. Гэтэл гаднаас экспортлох юм яриад байх юм?
-Түүхий эдийн асуудал шийднэ гэхээр ямар хүчин чадлын үйлдвэр барих вэ гэдгээс шалтгаална. Жишээлэхэд, хоёр сая тонн нефть боловсруулна гэхэд түүнээс илүү хэмжээний түүхий эд хэрэгтэй болно биз дээ. Одоогийн байдлаар манай олборлож байгаа түүхий эдийн байдлаас харахад 2015-2016 он хүртэл нэг сая тоннд л хүрнэ. Тэгэхээр цаана нь нэг сая тонн дутаж байгаа биз дээ. Манай улс одоогийн байдлаар 500-600 мянган тонн нефть олборлож байна. Олборлож байгаа нь зүүн хязгаарын Тамсаг, нөгөө нь Зүүнбаянд байна. Зүүнбаянгаас бол жилдээ 70-80 мянган тонн, алсдаа дээд тал нь 150 мянгад л хүрнэ.
-Тэгэхээр ийм бага хэмжээний нефть олборлож байгаа нь технологийн хүчин чадалдаа байна уу, нөөцдөө байна уу?
-Нөөцдөө ч байна, бас өөр хүчин зүйл бий. Тамсагийн нөөцийг чинь сүүлд өсгөөд 20 сая тонн гэж тогтоосон. Энэ нөөцийг чинь гурван жилд шавхаад авчих техникийн боломж байхгүй. Нөгөө талд шавхах үндэс байхгүй. Яагаад гэхээр түргэн авах тусмаа сүүлийн жилүүдийнх нь олборлолт буурчихдаг. Газрын доорхи даралт хэвийн байж л сая олборлолт явагдаж байдаг онцлогтой. Бүр хоногт олборлох нефтийн дээд хэмжээг зааж өгдөг. Хэрвээ хурдан авбал 20-хон хувийг нь аваад 80 хувийг нь газартаа үлдээдэг. Ерөөсөө ийм онцлогтой. 2000-3000 метрт цооног өрөмдөнө гэдэг тийм ч амар ажил биш. Тамсагт 200 цооног байна. Үүнийг хоёр дахин нэмэгдүүллээ гэхэд 400-500 цооног хэрэгтэй болно. Үүний нэг цооног нь хоёр сая доллар орно гээд бодохоор маш их тоо гарна. Энэ хэрээр маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Нефтийг олсон зоргоор нь олборлож болдоггүй юм.
-Одоо олборлож байгаа Тамсаг, Зүүнбаянгаас өөр газарт нөөц бий юу?
-Яг одоогоор энэ хоёр газраас өөр байхгүй. Нөөц илэрсэн газар бол нэлээд хэд бий. Хуучин Зөвлөлтийн хайгуулын баг ихэнх газраар явж илрүүлсэн юм. Нялга, Бүрдэнэ голд гээд хэд хэдэн газарт бий. Энэ нь тэгээд үйлдвэрлэлд авч болох уу, олборлож болох уу гэдэг нь мэдэгдээгүй байгаа зүйл. Энэ мэтчилэн 24 талбай зарлаад байгаа. Тамсагийн хэмжээний орд нээх боломж бий. Сибирийн, Арабын хэмжээний орд бол нээгдэхгүй. Дорноговийн Тариачийн хотгорт боломжийн нефть бий.
-Дорноговь аймгийн Алтанширээ су мын Тариачид илрээд байгаа нефтийг олборлоод Сайншандад байгуулах нефть нэрэх үйлдвэрт ашиглах хүртэл хэр хуга цаа орох вэ. Зөөвөрлөх зам нь бага шүү дээ?
-Уг нь бол ийм ажил хийхэд дэлхийн дунд жаар 10 орчим жил ордог. Одоо техник технологи хөгжсөн учраас таван жилд олборлож болох байх шүү. Тэгэхээр үйлдвэр барих хугацаа, Тариачаас нефть олборлох хугацаа хоёрыг тааруулахад болохгүй зүйл алга. Орос Сибирын нефтийг 40 жил хайж олсон. Ер нь хугацаа их ордог зүйл.
-Сайншандад нефть нэрэх үйлдвэрийн шав тавилаа. Үүнийг түүхий эдээр хангахад Зүүнбаян байна. Бас Тариач байна гээд бодоход энэ үйлдвэрийг түүхий эдээр хангачих юм биш үү?
-Сайншандад нефть нэрэх үйлдвэр ба рихад шийдэх нэг том асуудал нь төмөр зам бай гаа юм. Тамсаг Сайншандыг холбосон төмөр зам тавих ёстой л доо. Энэ л хамгийн том боломж. Мэдээж Зүүнбаян, Тариачийн нефтийг ашиглаж болно л доо. Зүүнбаянгаас 150 мянган тонн нефть олборлож болно. Үүнийг Сайншандын үйлдвэрт ашиглахад хамгийн ойр байх. Төмөр замаар ч зөөж болно, авто тээврээр ч болно. Үүнийг хоолойгоор авч болохгүй. Яагаад хоолойгоор авч болохгүй вэ гэхээр Зүүнбаянгийн Цагаан элснээс гарч байгаа нефть +26 градуст царцдаг юм. Ийм цар цамхай нефтийг хоолойгоор авахаар дулаалга хэрэгтэй, халааж байх гээд нэлээд зардал орно.
-Манайд хэд хэдэн үйлдвэрийн шав тавь сан. Харин өнөөдрийн байдлаар Сайншандын нефть нэрэх үйлдвэрт гайгүй ам сайтай байх юм. Ер нь нэг сая тонн нефть нэрэх үйлдвэр барихад манай дотоодын хэрэгцээг хангах уу?
-Бүх зүйлийг дотоодын үйлдвэрээс хангана гэж ойлгож болохгүй. Жишээ нь, Япон жилдээ 150 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг юм. Түүнээс гэхэд л таван саяыг нь гадаадаас импортолсон байдаг. Дэлхий дээр нийтдээ 500 гаруй сая тонн нефтийн бүтээгдэхүүн худалдагдаж байна. Тэгэхээр бидэнд ямар нэгэн хэмжээгээр импорт байх шаардлагатай. Жишээлэхэд, баруун аймгуудыг Сайншандаас нефтээ ав гэж болохгүй. Цаанаасаа, Оросоос авбал эдийн засгийн хувьд ихээхэн үр ашигтай. Сайншандын үйлдвэрээс говийн болон зүүн бүсийн аймгууд хангагдах маягаар явах байх. Тойроод 500-600 километрийн радиуст хангагдаж байвал эдийн засгийнхаа үр ашигт ч нийцнэ. АНУ-д бол 300 километрийн радиуст л хангаж байна. Орост бол 1000 орчим километр болдог. Энэ мэтчилэн ярих зүйл зөндөө бий. Гэхдээ манай улсад, жишээлэхэд, Сайншандад нэг сая тонн хүртэлх нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг бол тун ч өгөөжтэй зүйл. Хуучин Зүүнбаянгийн нефтиэр говийн болон зүүн аймгуудыг хангаж байсан шүү дээ. Хэрэглээ бага нь бага л байсан. Гэхдээ л хэд хэдэн аймгийг хангаж байсан даа. Тэгэхээр “Сод Монгол”-ын Ц.Анандбазар тун зөв зүйл хийж байна гэж бодож байна.
-Бидэнд өнөөдөр том хэмжээний үйлдвэр хэрэгтэй байна уу, эсвэл бага оврын үйлдвэр хэрэгтэй байна уу?
-Бид заавал том үйлдвэр барих гэж их зар дал гаргах шаардлага алга. Уг нь бол яг бүсийн чанартай хэрэглээ хангачихаар боловс ронгуй шилдэг технологи олон болсон. Үндэстэн дамжсан корпорациуд үүнийг хэргээр нэвтрүүлэхгүй байгаа юм. Хэргээр хуучин технологио шахах гээд байна шүү дээ. Тэр их хүчээр боссон нүсэр технологио хаалтай биш дээ. Манайхан болохоор жижиг үйлдвэрээс ашиг олохгүй, том үйлдвэрээс л ашиг олно гэсэн буруу ойлголтой байсаар байна. Тэгэхээр Сайншанддаа бариад, ахиад Дарханд ч юм уу барихад л бүс бүсээ нефтиэр хангаад явчихаж байгаа юм. Тэгээд энэ мэт үйлдвэрт төр оролцох хэрэггүй. Бүр томд нь юу юм гэхээс бусад нь бол эрсдэлээ даагаад, ашгаа тооцоод амьдарчихаж чадна.
-Таны анх ажиллаж байсан Зүүнбаянгийн нефть үйлдвэрийг яагаад хаах болсон юм бэ?
-Олон хүчин зүйл байсан. Нэгдүгээрт, Зүүнбаянд ашиглаж байсан нефть үйлдвэрийн техник технологи хэт хуучирсан. Хоёрдугаарт, хүчин чадал нь хүрэхээ больсон. Гэнэт их олбор лоод олборлолт багассан. Гуравдугаарт, улстөрийн нөхцөл шалтгаан байсан. Брежнев дарга 1968 онд манай улсад айлчлахад нефть үйлд вэрийнхээ олборлолтыг нэмэгдүүлье, үйлд вэрийнхээ хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэсэн санал тавьсан. Харин дараа нь Брежнев дарга манай Сибирт их нефть гарсан. Танайд хөнгөлөлттэй нөхцөлөөр нефть нийлүүлнэ. Манай үйлдвэрийн нэг өдрийн боловсруулсан нефть л танай улсын жилийн хэрэгцээг хангана гээд хаалгасан. Зах зээлээ тэлж, нефтийн хараат байдалд байлгах гэсэн бодлого байсан л гэдэг.
С.Ууганбаяр
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
tenger (122.201.17.122)
Содмонгол Группийн ерөнхийлөгч ЦАнандбазрийн төрсөн онийг мэдэх хүн байвал shinmvnyahoocom хаягаар явуулж тус болно уу Монголийн төр Монголийн газар шороо ариун байг цааш нь дамжуулна уу
tenger (122.201.17.122)
Содмонгол Группийн ерөнхийлөгч ЦАнандбазрийн төрсөн онийг мэдэх хүн байвал shinmvnyahoocom хаягаар явуулж тус болно уу Монголийн төр Монголийн газар шороо ариун байг цааш нь дамжуулна уу