Боливи АНУ-ын Элчин сайдын яамыг хааж магадгүй

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес засаг захиргааны нийслэл Ла-Пас хот дахь АНУ-ын Элчин сайдын яам улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо үргэлжлүүлсээр байвал хаах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес засаг захиргааны нийслэл Ла-Пас хот дахь АНУ-ын Элчин сайдын яам улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо үргэлжлүүлсээр байвал хаах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэв. Тэрбээр өнгөрөгч ням гаригт АНУ-ын засаг захиргаа тус улс дахь Элчин сайдын яамаараа дамжуулан ард иргэдийг өдөөн хатгах, турхирах үйл ажиллагаа явуулж байна. Бид дотоодын хэргээ дотооддоо л шийднэ. Хэрвээ АНУ-ын засаг захиргаа миний шаардлагыг хүлээн авахгүй бол тус улсын Элчин сайдын яамыг хаана” гэсэн байна. 2006 оноос хойш Өмнөд Америкийн тус улсын төрийн тэргүүнээр ажиллаж буй Э.Моралес саяхныг хүртэл АНУыг Боливийн дотоод хэрэгт хошуу дүрж байна гэж олон удаа шүүмжилж байсан юм. Үүний улмаас АНУ 2008 онд тус улсаас Элчин сайдаа татаж байсан ч удалгүй буцаан илгээж байжээ.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)