Өнөөдөр болох үйл явдал

08.00 цагт "Шүүхийн хараат бус байдлын баталгаа-Шүүхийн томилгоо" сэдвээр  хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумд болно.

09.30 цагт СЭЗИС-д “Глобалчлал 4.0 ба Монгол Улсын хөгжлийн шинэ парадигм” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд “1000 залуу 1000 санаа төсөл”-ийн дөрөв дэх сургалт болно.

- “Хангарди”  ордонд “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлэг болно.

- Монголбанканд өгсөн шаардлагынхаа хариуг "Капитал" банкны хадгаламж эзэмшигчид хохирогчдын холбоо ТББ-аас шаардана.

- Хотын дарга С.Амарсайхантай холбоотой гэгдэг “Зүүн баян рэйфанери” компанийн зүгээс мэдээлэл хийнэ. 

12.00 цагт Улсын филармонийн байранд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Б.Дамдинсүрэн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх талаар мэдээлнэ.

13.00 цагт ХУД, III  хороо, “МСМ” группын байранд "Өргөх байгууламжийн техник, хөдөлмөр, галын аюулгүй байдал" сэдвээр үзүүлэх сургалтыг МХЕГ, МӨБҮХ хамтран зохион байгуулна.

16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Б.Тэлмэнгийн “Legend” үзэсгэлэнгийн нээлт болно.

16.30 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутнуудтай уулзана.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)