Хиймэл дагуул хөөргөхөө цуцлахгүй
- 2012-03-20
- Дэлхий
- 0
Хойд Солонгос дэлхийн тойрог замд хиймэл дагуул илгээх бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан бөгөөд ойрын хугацаанд хөөргөнө гэж мэдэгдэв

Хойд Солонгос дэлхийн тойрог замд хиймэл дагуул илгээх бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан бөгөөд ойрын хугацаанд хөөргөнө гэж мэдэгдэв. Харин АНУ, Өмнөд Солонгос, Япон Улс тус улсыг хиймэл дагуул хөөргөхийг эсэргүүцжээ. Тэд Пхеньяний эрх баригчдыг хиймэл дагуул хөөргөх туршилтан дор тив алгасагч баллистик пуужин хөөргөх туршлагатай болох гэж байна хэмээн шүүмжилж байгаа аж. Учир нь хиймэл дагуул, тив алгасч цохилт өгөх чадвартай пуужин хоёрын хөөргөх арга адилхан байдаг гэнэ. АНУ, Япон, Өмнөд Солонгос Хойд Солонгосын эрх баригчдыг цөмийн хөтөлбөрөө зогсоосны хариуд хүнсний тусламж үзүүлж нааштай хандаж эхэлсэн юм. Тэд Хойд Солонгост олон удаа хүнсний тусламж үзүүлэх гэрээний хариуд Хойд Солонгосыг хиймэл дагуул хөөргөх ажлаа цуцлана гэж найдаж байсан юм. Харин Умардын албаныхан АНУ, Япон, Өмнөд Солонгос биднийг сансрын хөтөлбөрөө цуцлана гэж бодсон бол эндүүрч байна гэжээ. Вашингтон Пхеньянийг хиймэл дагуул хөөргөх хөтөлбөрөө зогсоохгүй бол хүнсний тусламж үзүүлэх гэрээг хүчингүй болгоно гэв. Үүний дараа Пхеньян Вашингтоныг тусламжийн гэрээ хүчингүй болгох гэж байгааг эрс буруушаасан байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)