Террорист халдлага бэлтгээгүй гэв

Азербайжаны Үндэсний аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр тус улс өнгөрөгч лхагва гаригт Ираны 22 тагнуулыг баривчилжээ.
Азербайжаны Үндэсний аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр тус улс өнгөрөгч лхагва гаригт Ираны 22 тагнуулыг баривчилжээ. Албаныхны үзэж буйгаар тэд нийслэл Баку хот дахь АНУ, Израилийн Элчин сайдын яаманд халдлага үйлдэхээр бэлтгэж байжээ. Харин Ираны эрх баригчид үүнийг үгүйсгэн бид ямар нэгэн халдлага үйлдэхийг даалгаагүй гэжээ. Азербайжаны яамны баталж буйгаар тэдгээр хүний дотор Ираны Хувьсгалт гвардын гишүүн, 1999 онд Азербайжаны иргэдийг Элчин сайдын яамдууд уруу халдахыг ухуулж байсан Ниази Каримов байгаа аж. АНУ, Израилийг Ираны эсрэг үйл ажиллагаа явуулахад дэмжиж байна гэж Тегераны эрх баригчид Азербайжаныг шүүмжилж байгаа бөгөөд үүнээс улбаалан хоёр орны харилцаа муудаад байгаа юм. Түүнчлэн цөмийн эрдэмтнийг хөнөөх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж Азербайжаныг буруутгасан байна. Азербайжан АНУыг Иранд байлдааны ажиллагаа явуулахад газар нутгаа ашиглуулахгүй гэж мэдэгдсэн нь хоёр орны харилцаанд суусан сэвийг арилгаад байсан билээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)