Япон, Хятад, Өмнөд Солонгос Хойдын асуудлаар ярилцана

Япон, Хятад, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Хойд Солонгосын пуужин хөөргөх гэж байгаатай холбогдуулан ирэх сард Хятадад уулзахаар болсон байна.
Япон, Хятад, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Хойд Солонгосын пуужин хөөргөх гэж байгаатай холбогдуулан ирэх сард Хятадад уулзахаар болсон байна. Японы Гадаад Хэргийн СайдКойчиро Гемба, Хятадын мэргэжил нэгтЯн Жиечи болон Өмнөд Солонгосын Ким Сун Ван нар дөрөвдүгээр сарын 8-ны өдөр зүүн эргийн хот Нинбод чуулахаар болжээ. Тэд Хойд Солонгос хиймэл дагуул бүхий сансрын пуужингаа ирэх сарын 12-ноос 16-ны хооронд  хөөргөх гэж байгаа тухай нарийвчлан ярилцах аж.
Гурван тал Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй хэмээн санал нэгдэж, Хойдын пуужинг хөөргөх явдлыг зогсоох төлөвтэй байгаа юм. Тэд мөн Хойд Солонгосыг уран баяжуулалтын хөтөлбөрөө зогсоож, цөмийн хөтөлбөрөө дэлгэрүүлэхгүй байхыг шаардах гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)