Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд "Инээмсэглэл-Эерэг хандлага" нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10.00 цагт Хятадын соёлын төвд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Нөхөрлөлийн 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Орон нутгийн зорчигч тээврийн жолооч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар “Эх оронч Монголчууд”  тоглолтын талаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)