Орос Сирийн ард түмний төлөө нэгдлээ
- 2012-03-20
- Дэлхий
- 0
Оросын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров Олон улсын Улаан Загалмайн
нийгэмлэгтэй хамтарч, Сирийн ард түмний сайн сайхны төлөөх үйлст
нэгдлээ.

НҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлийнСирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассадын хүчирхийлэл, түрэмгийлэл, цуст халдлагыг эсэргүүцсэн хоёр ч саналд хориг тавиад байсан Орос улсын хувьд энэ удаад ийнхүү тэмцэлд нэгдсэн байна. Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Сиритэй ойрын холбоотой улс гэгддэг Оросын тус саналыг уриалгахан хүлээж авсан бөгөөд энэ нь Ассадыг хүчирхийлэл, халдлага дайралтаа зогсоох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүсэлтийг хүлээн авахад нөлөөлнө гэдэгт итгэж буйгаа хэлсэн байна.
Олон Улсын Улаан загалмайн нийгэмлэг байнгын халдлага дайралттай нүүр тулж байгаа Хомсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, шархдсан оршин суугчдыг нэн даруй эмнэлэгт хүргэх арга хэмжээг авч байгаа ажээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (3)
(202.126.91.58)
WWW HAMUGMONGOL MN МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙТ
(202.126.91.58)
WWW HAMUGMONGOL MN МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙТ
(202.126.91.58)
WWW HAMUGMONGOL MN