Кэйт Миддлтон “Гэгээн Патрик”-ийн өдрийг тэмдэглэлээ
- 2012-03-20
- Дэлхий
- 0
“Гэгээн Патрик”-ийн өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 17-нд Ирланд,
Америк, Канад, Япон, Аргентин оронд өргөн дэлгэр тэмдэглэдэг.
“Гэгээн Патрик”-ийн өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 17-нд Ирланд, Америк, Канад, Япон, Аргентин оронд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Уг баярыг IX зуунаас эхлэн тэмдэглэх болсон ч 1903 онд албан ёсны баяр хэмээн хүлээн зөвшөөрчээ. Баярын өдрүүдэд ногоон өнгийн хувцас өмсөх эсвэл “Шамрок” хэмээх гурван навчит ургамлыг энгэртээ хатгах заншилтай. Энэ жилийн баяраар Английн гүнж Кэйт Миддлтон ханхүү Уильям нар Ирландын цэргийн нэгдүгээр дивизид айлчилж, баярын мэнд хүргэжээ. Кэйт ногоон хүрмээр гоёж, энгэртээ шамрок хэлбэртэй алтан энгэрийн зүүлт хатгажээ.
Ц.ОЮУНТУНГАЛАГ
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)