Үйлдвэрлэлийн ослоор амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд хоёр өрөө байр олгохоор болжээ
- 2019-04-22
- Улаанбаатар
- 0

Хотын дарга С. Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд болон бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Хотын дарга хятадын хөрөнгө оруулалттай компанид 50 га газар олгосон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ асуудлыг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа гэрээ байгуулсан. Засгийн газрын хүрээнд хийгдэж байгаа ажил гэж тайлбарлалаа. ЗГХЭГ-ын даргаас тус асуудлыг судлах үүрэг даалгавар ирүүлсэн.
Түүний дагуу судалж байгаа. Тэрнээс албан ёсоор газар олгосон зүйл байхгүй гэж мэдэгдлээ.
Төв цэвэрлэх байгууламжид 2015 оноос хойш 8.1 тэрбум төгрөгөөр засвар хийсэн ч чанаргүй хийгдэж осол гарах шалтгаан болсон гэж хотын дарга хэлж байна. Үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд хоёр өрөө байр олгохоор болжээ. Цаашид Төв цэвэрлэх байгууламжид энэ мэт осол гаргахгүй байх талаас нь бүхий л ажлыг хийнэ гэж хотын дарга мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)