Өнөөдөр болох үйл явдал
- 2019-04-23
- Нийгэм
- 0

09.00 цагт “Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган-61” нэгдсэн хуралдаан АШУҮИС-д болно.
09.30 цагт Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдаан “Blue Sky” зочид буудалд болно.
-Төрийн ордонд Дэлхийн номын өдрийг тэмдэглэх арга хэмжээ болно.
10.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийн ажилтай танилцана.
- Шинжлэх ухаан, технологийн санд "Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" нээлттэй хэлэлцүүлэг болно.
- “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, үр нөлөө” хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын ардчилсан холбооноос “Капитал” банкны дампуурлын талаар мэдэгдэл хийнэ.
-Нутгийн удирдлагын танхимд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 21 аймгийн Засаг даргатай цахим хурал хийнэ.
11.30 цагт "Дэлхийн номын өдөр"-т зориулсан өдөрлөг Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болно.

Сэтгэгдэл (0)