Б.Хурцыг үргэлжүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлжээ

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:

"АТГ-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны IV сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна" гэлээ.

 

Б.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (98.113.248.233)

    2019-04-24

    Manaihan neeree muu baina aa! Iim oilgomjtoi yumiig folood dolood l baih yjm shuud barivchil. Tegeed daraa ni ter buruu shuusen humuusiig bugdiig ni bari! Hori! Shuuh prokuror tagnuuliin gazriin darga geh met!