ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорихоор болжээ

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болжээ. Прокурорын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнийг 15 хоног хорихоор шийдвэрлэсэн байна.

Түүнийг С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр ял эдэлж буй  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн, шүүсэн асуудалтай холбогдуулан өчигдөр цагдан хорьсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)