Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 километр авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

БНХАУ-аас Монгол Улсад олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 километр авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын газар чөлөөлөлтийн ажилд Засгийн газраас 3.9 тэрбум төгрөгийг төсөвлөж, одоогоор түр зам гарган, төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд байна. Энэхүү замыг Монгол, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтсан нэгэн том бүтээн байгуулалт болж, ирэх 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна ЗТХЯ гэж мэдээлэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)