МАН нөхөн сонгуульд оролцохоо илэрхийллээ
- 2019-04-30
- Улс төр
- 0

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-нд болно. Тус сонгуульд оролцох намууд хуульд заасан хугацааны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн албан бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч байна. Тухайлбал, сая МАН нөхөн сонгуульд оролцохоо илэрхийллээ. Намынхаа бичиг баримтыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй тус намын гишүүд Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ сонгууль намуудын чансааг тодорхойлсон сонгууль болох байх гэж бодож байна. МАН нөхөн сонгуульд хариуцлагатай оролцоно. Энэ тойрогт хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээр судалгаа хийж байгаа. Одоогоор албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн хүн алга. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх дэвших үү гэсэн асуулт их ирж байна. Дэвших боломжтой хүний нэг мөн” гэв.
Сонгуулийн ерөнхий хороо ирэх тавдугаар сарын 5-ны дотор тухайн намуудын материалтай танилцаж бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм.

Сэтгэгдэл (0)