“Цөмийн зэвсэггүй дэлхий” уулзалт эхэллээ
- 2012-03-21
- Дэлхий
- 0
Өнгөрөгч даваа гаригт БНСУ-ын нийслэл Сөүл хотод дэлхийг цөмийн зэвсгээс
ангид байлгах, цөмийн зэвсэгтэй орнуудын эл зэвсгийг бууруулах,
бүрмөсөн татгалзуулах зорилготой уулзалт эхэлсэн байна.

Уулзалтад Өмнөд Солонгос, Япон, Таивань, Таиланд зэрэг хэд хэдэн орны цөмийн зэвсэг эсэргүүцэгч 30 орчим идэвхтэн оролцож байгаа аж. Уг уулзалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Сөүл хотод болох Цөмийн зэвсгийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын өмнө болж байгаагаараа ихээхэн онцлог болж байна.
Тэд 26-нд эхлэх олон улсын цөмийн зэвсгийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад цөмийн зэвсэгтэй орнуудын тэргүүнүүдэд тавих аюулт зэвсгээ бууруулах төлөвлөгөөг хэлэлцэж байгаа аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Бак уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, дэлхий дээр 130 мянга орчим цөмийн зэсвэг байгааг онцлоод “Цөмийн зэвсгийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад дэлхийн 50 орчим орны Ерөнхийлөгч оролцоно.
Тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао нар байна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 2010 онд АНУын Ерөнхийлөгч Барак цөмийн зэвсгийн терроризмоос сэргийлэх, олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалахад дэлхийн орнуудтай хамтарч ажиллах үүднээс Цөмийн зэвсгийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтыг санаачилж 2010 онд анх удаа АНУ-д зохион байгуулж байжээ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)