Өнөөдөр болох үйл явдлууд
- 2019-05-01
- Нийгэм
- 0

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09.00 цагт "Хөдөлмөр эрхлэлт ба ээлтэй бодлого" хэлэлцүүлэг ХЗҮХ-д болно.
10.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд “Капитал банкны дампууралд хэн буруутай вэ, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ” хэлэлцүүлэг болно.
"Хүнсний аюулгүй байдлын олон улсын менежмент, удирдлагын тогтолцооны тухай ойлголт, худалдааны газруудад хийхэд анхаарах асуудлууд" сургалт “Бишрэлт” зочид буудалд болно.
-Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, шинээр батлагдсан хууль, тогтоолыг сурталчилах “Хуульчийн Про Боно өдөр” болно.
-НЗДТГ-т 2019 оны I ээлжийн цэрэг татлага зохион байгуулах комиссын хурал болно. Утас: 11325044
-МҮЭСТО-нд үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны цуглаан, өдөрлөг болно. Утас: 99027019
10.30 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилтай танилцана.
11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны гадна талбайд “МОНКОРД” хадгаламж, зээлийн хоршооны хохирогч нар мэдээлэл хийнэ.
- Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон оюутан, сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй "Эрдмийн баяр" аяны талаар цагдаагийн байгууллагаас мэдээлнэ.
- “Чингис хаан” олон улсын нисэх буудалд "Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт" сарын аяны нээлт болно.
-“Үндэсний мэдээллийн төв”-д Байгаль орчин хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.40 цагт Монголын Үндэсний музейд “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэнгийн нээлт болно.
12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.30 цагт Монголын театрын музейд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “Түүхэнд мөнхөрсөн дүрс” үзэсгэлэнгийн нээлт болно.
13.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооноос УУХҮ-ийн сайдыг огцрохыг шаардалагаа танилцуулна.
14.00 цагт “Ашигт малтмалын тухай хуулийн байгаль орныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг цуцлах заалтын хэрэгжилт” хэлэлцүүлэг “Пума Империал” зочид буудалд болно.

Сэтгэгдэл (0)