Хүчтэй газар хөдлөлт Мексикийг ниргэв

7.4 баллын хүчтэй газар хөдлөлт өчигдөр Мексик улсын нийслэл Мехико хотын өмнөд хэсэгт боллоо.
7.4 баллын хүчтэй газар хөдлөлт өчигдөр Мексик улсын нийслэл Мехико хотын өмнөд хэсэгт боллоо. АНУ-ын Газар зүйн Судалгааны Хүрээлэнгээс мэдээлж байгаагаар, газар хөдлөлт Мексикийн нийслэл Мехико хот болон өмнөд хэсгийн мужууд Гуерреро, Оаксакад болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэлтийн гүн 20 км байжээ.Анхны хэмжилтээр 7,9 баллын хүчтэй гэж гарсан авч, удаах нарийн хэмжилтээр 7,4 балл гэж гарсан байна.
Мексикийн Ерөнхийлөгч Фелипе Калдерон цонхны шил хагарч, жижиг хэмжээний асуудал үүссэнээс өөр ноцтой хор хохирол учраагүй хэмээн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Харин Гуерреро мужийн захирагч газар хөдлөлтийн улмаас 500 байшин нурж, олон оршин суугчид орох оронгүй болсон тухай хэллээ. Газар хөдлөлтийн голомтоос 25 км-ын зайд байсан зочид буудалдхүртэл чичирхийлэл маш хүчтэй мэдэгдсэн бөгөөд номнууд тавиураасаа унаж байсан байна.
Хавай дахь Номхон Далайн Цунамигиас урьдчилан сэргийлэх төвөөс цунами болж болзошгүй анхааруулгыг өгсөн авч, удалгүй байдал намжсан тухай мэдээлжээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)