Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт Жирэмсний хяналтыг сайжруулах нь” нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний II дугаар зөвлөгөөн Нэгдсэн үндэсний байгууллагын байранд болно.

09.00 цагт Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газраас “Монголчуудын үнэт зүйл”, “Монгол улсын хөгжлийн философи” сэдэвт зөвлөлдөх уулзалт хийнэ. 

10.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сонгуулийн үеэр ХМЗ хэрхэн ажиллах зарим шинэ зохицуулалтыг танилцуулна. Мөн сошиал медиа дахь сэтгүүлчдийн пост, контенттой холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийнэ.

13.30 цагт Уул уурхай, хүн үйлдвэрийн яаман  дээр Оюутолгойн ноцтой гэмт хэргийн шинжтэй зүйлүүдийг хамгаалж буй хүмүүсийн асуудлаар шаардлага өгнө.

15.00 цагт МСНЭ-ээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй “Редакторуудын Улсын Зөвлөгөөн 2019” Нийслэлийн иргэний танхимд болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)