Оюутан сурагчдыг төгсөлтийн баяр тэмдэглэж, амралт зугаалгаар явахыг хориглолоо

Оюутан сурагчдын төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газар, НМХГ, НБГ, БСШУСЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн оноос хонхны баярыг “Эрдмийн баяр” болгосон ч 2957 гэмт хэрэг бүртгэгдэж, 151 оюутан гэмт хэргийн хохирогч болжээ. Тухайлбал, анги хамт олноороор архидан согтуурах, зөвшөөрөлгүйгээр зугаалгаар явснаас болж хулгай, залилангийн хэргийн хохирогч болсон, бие биеийнхээ эрх чөлөөнд халдах хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.

Мөн долоон оюутан гэмт хэрэгт холбогдож 12 оюутан эрүүлжүүлэгдсэн байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагынхан сургуулийн захиргаа, НБГ-тай хамтарч ажиллахаа мэдэгдэж төгсөх ангийн оюутан, сурагчдад ухуулга сурталчилгаа хийж, нийслэлийн ойролцоох амралтын газрууд болон баар цэнгээний газруудад хяналт шалгалт хийхээр төлөвлөжээ. Өмнөх жилүүдэд дунджаар 30 мянган сурагч ЕБСийг төгсөж байсан бол энэ жил харьцангуй цөөн байгаа гэдгийг БСШУСЯ-ны мэргэжилтнүүд онцолж байна. Харин их, дээд сургуулийн хувьд улсын хэмжээнд 96 их, дээд сургуульд 155 мянган оюутан сурч байгаа гэсэн тоон мэдээлэл бий. 2019 онд 20 мянган оюутан төгсөх бөгөөд төгсөлтийн баярыг тэмдэглэж, аялал зугаалгаар явахыг хориглож, сурсан мэдсэнээ тайлагнах “Эрдмийн баяр” болгон тэмдэглэхээр зохицуулна гэдгийг холбогдох байгууллагууд онцоллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)