Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгов
- 2019-05-02
- Улаанбаатар
- 0

“Түр хорооны даргыг сонгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Түр хорооны өчигдрийн хуралдаанаар түр хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тус түр хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Учрал нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг түр хорооны даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэн. Иймд “Түр хорооны даргыг сонгох тухай” УИХ-ын тогтоол батлагдаж, эцсийн найруулгыг сонслоо.

Сэтгэгдэл (0)