“Rolls Royce” тэсрэлт хийлээ

“Rolls Royce” дээд зэргийн тансаг зэрэглэлийн унаа болох “Series- II”-ыг Женевийн автошоуны үеэр танилцуулав.
“Rolls Royce” дээд зэргийн тансаг зэрэглэлийн унаа болох “Series- II”-ыг Женевийн автошоуны үеэр танилцуулав. 2003 оны эх загвараас бага зэрэг өөрчлөгдсөн боловч гадна харагдах байдал дээр эрс шинэчлэл хийсэн нь харагдаж байв.
Австрали дахь салбарын гүйцэтгэх захирал Грег Данкан “Уг машиныг захиалснаас хойш 2-3 сарын дотор нийлүүлэх боломжтой” хэмээсэн. Захиалгын үнэ 1.068.000 ам.доллараас эхэлж байгаа аж. Жирийн тансаг зэрэглэлийн машин 645 мянган ам.доллараас эхэлдэг гэж бодохоор “Rolls Royce”-ийн шинэ загвар дээд зэрэглэлийн авто машин болсныг илтгэх биз ээ.
Уг шинэ загварын машины урд гэрэл LED технологийг ашиглан бүтээс нээрээ онцлог. Энэ техно логийг ашигласан анхны тохиолдол бөгөөд цаашид уг тех нологийг хөгжүүлж мананд хараг дах орчныг нэмэгдүүлэх, шө- нийн урт замд жолоочийн нү дийг бага ядраах зэрэг давуу талтай болох ажээ. V12 мотортой, найман араатай, түлшний шаталтаас ялгарах нүүрсхүчлийн хийн агууламжийг 10 хувь бууруулсан, 100 километрт 14.5 литр зарцуулдаг гээд давуу тал олон бий.
Дотор салонд олон үйлдэл гүйцэтгэж болох 8.8 инчийн хэмжээтэй удирдлагын дэлгэц, гурван хэмжээст хиймэл дагуулын навигацийн систем хийж өгсөн нь хэрэглэгчдийн анхаарлыг аргагүй татаж байгаа юм.
Өөрөө автоматаар зогсоолд зогсох системтэй, машины бүх талыг харуулсан камертай шинэ загварыг “ROLLSROYCE”- ийн нэр хүндийг тансаг зэрэглэлийн машины зах зээлд дахин гаргаж ирнэ гэж зохион бүтээгчид үзэж байна.

Р.ОЮУНГОО  

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)