Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн зөрчлийг арилгуулав
- 2019-05-03
- Улаанбаатар
- 0

МХЕГ-ын даргын баталсан 01/40 тоот удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 18 дугаар хороонд иргэн С.Цогзолмаагийн захиалагаар Анугружин ХХК-ийн барьж байгаа 9 давхар үйлчилгээтэй оффисын зориулалттай барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1 дүгээр хэсгийн Ерөнхий шаардлага БНбД12-03-04-ын 4.11, БНбД12-04-06-ийн 6.5 дах заалтыг тус тус зөрчсөн байна.
Зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаварыг хүргүүлж, ЗТХ-ийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.




Сэтгэгдэл (0)