Хөдөлгөөнд саад учруулж тээврийн хэрэгслээ байрлуулсан жолоочдод хариуцлага тооцож байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг амар тайван, ая тухтай таатай орчинд амьдруулах зорилтын хүрээнд багагүй ажлыг санаачлан зохион байгуулж байна.

Тухайлбал тус хэлтсээс ногоон байгууламж, чиглэлийн тээврийн хэрэгслийн автобусны буудал, зорчих хэсгийн I эгнээ, явган хүний гарц болон хөдөлгөөнд саад учруулж тээврийн хэрэгслээ байрлуулсан жолоочдод хариуцлага тооцож байна.

Түүнчлэн дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолоочдын тээврийн хэрэгслийг ачиж, газар дээр нь арга хэмжээ авч байгаа бол зурган зөрчлөөр гэрийн хаягаар торгууль ногдуулж байгаа аж. Иймд та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд соёлтой оролцоно уу

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (122.201.21.85)

    2019-05-05

    Zam deer mashinaa tavidag teneguudiig sain torgood mashinii ni achiad baih heregtei sain bn.egnee bairaa zuv ezlehgui ,egnee hoorond suljij davhisan teneguud bas zunduu yumaa yasan hetsuu yumbdee.bainga galzuu humuus shig duut dohiogoo darhiin boliod uguusuu

  • эхээ (202.179.26.204)

    2019-05-03

    МАШИНАА ЯВГАН хүний зам дээр шАВж тавиад явах ГАЗАРГҮЙ БОЛЛОО