Өнөөдөр болох үйл явдлууд
- 2019-05-06
- Нийгэм
- 0

09.00 цагт Төрийн ордонд “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлэг болно.
-“Төрийн албаны топ мeнeжeр” сургалт “Холидэй Инн” зочид буудалд болно.
10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооноос иргэдэд төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.
10.30 цагт БСШУСЯ-нд “Инновацийн 7 хоног-2019”-ийн нээлт болно.
11.00 цагт Татварын ерөнхий газарт Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн системийг танилцуулна.
- “Үндэсний мэдээллийн төв”-д Охидын түүх ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлнэ.
-“Монгол ньюс” мэдээллийн төвд “Өнөөдөр” сонины "Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд “Cool Mongolia” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлнэ.
11.40 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын хөшөөний нээлт болно.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Баянзам" тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс Тавантолгойн нүүрс тээвэрлэгчид ажил хаялт зарлах талаар мэдээлнэ.
12.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг шалгах шаардлага хүргүүлнэ.

Сэтгэгдэл (0)