Зоригтой ээжийн зоримог алхам

АНУ-ын Флорида мужийн Нью Смирна далайн эрэгт ээжтэйгээ хамт сэлж байсан 15 настай охин уруу аварга загас дайрчээ. Ийм тохиолдол олон гараад байдаггүй болохоор хүмүүс ихэд цочирдсон гэнэ.
АНУ-ын Флорида мужийн Нью Смирна далайн эрэгт ээжтэйгээ хамт сэлж байсан 15 настай охин уруу аварга загас дайрчээ. Ийм тохиолдол олон гараад байдаггүй болохоор хүмүүс ихэд цочирдсон гэнэ.
 Охин далайн эрэгт хөвж байхад гэнэт аварга загас дайрч, түүний хөлийг шархдуулсан байна. Цусны үнэр авсан загас охиныг тойрон эргэлдэж байжээ. Охины ээж аварга загасны хоншоор уруу өшиглөж зэрлэг араатны амнаас бяцхан охиноо аварчээ.
Зоригт ээж “Аварга загас түүнийг ус уруу татах үед унавал үхнэ гэдгийг мэдэж байсан. Тиймээс охиныхоо гар болон хавтангаас хамаг чадлаараа татсан” хэмээн ярьсан байна.
Аварга загастай эрэлхгээр тулалдсан ээж охин хоёрыг хүн бүр шагшин магтаж байгаа гэнэ.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.131.238.78)

    2014-03-25

    eh hun gedeg uneheer aguu yum daa. muu eejiigee neg abyarluulah yumsan

  • mgl (112.72.13.186)

    2014-03-25

    eh hvn emegtei hvn ta bvhen burhanaas gazart buulagsan amid burhan shvv de

  • Зочин (203.194.115.241)

    2014-02-15

    Эх хүн гэдэг хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй бурханы хамгаалагч .

  • awarga zagas (49.0.134.138)

    2012-04-05

    eej ni baigaagui bolch ideh l bailaa