Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Шангри ла” зочид буудалд Уурхайн дэргэдэх хот суурин газруудын стратеги хөгжлийн талаарх болно. Хэлэлцүүлэгт БХБЯ, ҮСХ, Үндэсний хөгжлийн газар, Өмнөговь аймгийн удирдлага бусад төлөөлөл оролцоно. 

09.00 цагт “Кемпински” зочид буудалд “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” зөвлөгөөн болно.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хог хаягдлын менежмент” үндэсний форум болно.

09.30 цагт “The Corporate centre”-т Инновацийн долоо хоногийн хүрээнд “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд БОАЖЯ-ны удирдлагууд нууц тогтоолоор 1000 гаруй шонхор хил давуулсан талаар Монголын мэргэжлийн анчдын холбооноос мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Төрийн байгууллагууд хувийн хэвшлийн газрыг булааж байгаа талаар “Богд асар” компанийн удирдлагууд мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Дуурсах он жилүүд” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт МАХН-аас Хэнтий аймагт болох нѳхѳн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.

 Төрийн ордонд

09.00 цагт "Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь" үндэсний хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.

14.00 цагт Нээлттэй сонсголын танхимд Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)