Хоёр сувилагчийг хүн амины хэргээр баривчилжээ
- 2012-03-21
- Дэлхий
- 0
Уругвайн цагдаа нар нийслэл Монтевидео хотын эмнэлэгүүдэд нас барсан 16 өвчтөнг хөнөөсөн хэрэгт хоёр эрэгтэй сувилагчийг буруутган баривчилжээ.

Уругвайн цагдаа нар нийслэл Монтевидео хотын эмнэлэгүүдэд нас барсан 16 өвчтөнг хөнөөсөн хэрэгт хоёр эрэгтэй сувилагчийг буруутган баривчилжээ. 38, 49 настай хоёр эрэгтэй хоорондоо ямар нэгэн холбоогүй бөгөөд дээрх эмнэлгүүдэд сувилагчаар ажилладаг байна. Цагдаа нар өнгөрөгч нэгдүгээр сараас хойш тэднийг мөрдсөний дүнд буруутай болохыг тогтоожээ. Тэд өвчтөнүүдийг хөнөөсөн хэрэгт холбоогүй ч уг хэргийг мэдэж байсан өөр нэг эмэгтэй сувилагчийг цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөөгүй, нуун дарагдуулсан хэргээр мөн баривчилсан байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх хоёр сувилагчийг “Үхэлд хүргэгч тэнгэрийн элчүүд” гэж нэрлэжээ. Сувилагчид өвчтнүүдэд өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг хүчтэй мансууруулагч бодис морфиныг өндөр тунгаар тарих, судсанд нь агаар шахах зэргээр хөнөөсөн байна. Цагдаа нар тэднийг 16-гаас олон хүний аминд хүрсэн гэж сэжиглэж байгаа аж. Тэдний тооцоогоор 50 гаруй хүн сувилагчдын гарт амиа алдсан байж болзошгүй гэнэ. 3.4 сая хүн амтай Латин Америкийн тус улсад уг хэргийн улмаас эрүүл мэндийн салбарыг эсэргүүцсэн иргэдийн бухимдал газар авч, Эрүүл мэндийн сайд Хорхе Венегас албан тушаалаасаа огцроход хүрээд байгаа аж.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
бие биедээ анхаарал тавъя (202.179.19.170)
Зүрх судасны өвчинясны сийрэгжилт үе мөчний өвчин элэг цөс бөөр уушиг нойр булчирхай дэлүү сахарын өвчин өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж эмчлэх урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно Манайх НҮБ ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100 байгалийн гаралтай өндөр үр дүн бүхий эм бэлдмэл бүтээгдхүүнүүдээр эмчилж байна Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэх хагалгааны дараахь хүндрэлээс сэргийлэх эд эсийг нөхөн сэргээхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу Email tse_amore5yahoocom