С.Берлускони Италийн хамгийн баян улстөрч
- 2012-03-21
- Дэлхий
- 0
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн хөрөнгийн мэдээллийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэв.

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн хөрөнгийн мэдээллийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэв. Уг мэдээллээр тэр 48 сая гаруй еврогийн хөрөнгөтэй. Ингэснээр тус улсын хамгийн баян улстөрч болгож байгаа аж. Тэрбээр 2010 онд 40.897 сая еврогийн хөрөнгөтэй байсан бол өнгөрөгч онд хөрөнгөө 17 хувиар өсгөж 48.180 сая евротой болж байжээ. Түүний хөрөнгө нэмэгдэхэд өнгөрөгч онд машин, дарвуулт онгоц, компанийн хувьцаа зэрэг томоохон худалдан авалт хийгээгүй нь нөлөөлсөн байна. Тэрбээр дээрх зүйлсд нэлээд хоббитой бөгөөд багагүй мөнгө зарцуулж байсан аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр С.Берлусконигийн хөрөнгө голдуу үл хөдлөх хөрөнгө байдаг аж. Түүний мэдэлд олон байшин, барилгаас гадна бүхэл бүтэн арал байдаг гэнэ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)