Өнөөдөр болох үйл явдал
- 2019-05-08
- Нийгэм
- 0

08.30 цагт “Новотел” зочид буудалд “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд болно.
09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” зөвлөлдөх уулзалт болно.
09.00 цагт МУИС-ийн Номын санд "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” эрдэм шинжилгээний хурал болно.
09.00 цагт Мөрдөн байцаах албанд “Зэрлэг ан амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус, хил дамнасан худалдаатай тэмцэх стратеги боловсруулах нь” зөвлөгөөн болно.
10.00 цагт Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэн байгуулсны 94 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.
10.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд Харвардын их сургуулийн профессор Такэучи Хиротака “Кейс судалгааг бичих, заах арга зүй” сэдвээр лекц уншина.
10.00 цагт МУЗН-ийн байранд Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагад шагнал гардуулна.
11.40 цагт “Интерном” номын их дэлгүүрт МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч С.Амартайваны “Морьтны тэнгэр" номын нээлт болно.
12.00 цагт Нийслэлийн 126 дугаар цэцэрлэгт “Өргөө” амаржих газрын эх баригч нар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалахад эх баригч бидний оролцоо” аяны хандивыг хүлээлгэн өгнө.

Сэтгэгдэл (0)