Өнөөдөр болох үйл явдал
- 2019-05-09
- Нийгэм
- 0

09.00 цагт “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь” үндэсний зөвлөлдөх уулзалт Blue Sky зочид буудалд болно.
- “Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” ёслол “Чингис” зочид буудалд болно.
- МУИС-ийн Эрдмийн танхимд Улсын химийн 30 дугаар олимпиадын нээлт болно.
09.30 цагт Ялалтын баярыг тохиолдуулан БХЯ, ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө.
-Ялалтын баярыг тохиолдуулан Офицеруудын ордноос Жуковын хөшөө хүртэл "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн жагсаал алхана.
11.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд урлаг, соёлынхон Монголын үндэсний кино хороо байгуулах талаар мэдээлнэ.
-“Соёмбо” кино театрын гадна талбайд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлэх “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлт болно.
12.20 цагт Сүхбаатарын талбайд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс УИХ гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нар улсын нууц задруулсан талаар мэдээлнэ.
15.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ялалтын баярт зориулсан Монгол-Оросын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл (0)