Өнөөдөр болох үйл явдал
- 2019-05-10
- Нийгэм
- 0

09.00 цагт Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчдын “Frontier Fintech Summit-2019” хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.
-“Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс” Төрийн ордонд эхэлнэ.
09.30 цагт “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" чуулган “UB Palace”-д болно.
10.00 цагт Төрийн өмчийн эмнэлгүүдэд 10 мянган ам.долларын үнэ бүхий нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж хандивлах ажиллагаа Монголын хүүхдийн ордонд болно.
10.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Богд Ар” хорооллын 1730 өрхийг хохироож буй “Богда Холдинг” компанийн хууль бус ажлын талаар иргэн н.Нямдаржаа мэдээлнэ.
11.00 цагт Ардчиллын ордонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
-Нээлттэй нийгэм хүрээлэнд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас “Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт хийсэн хөндлөнгийн үнэлгээ”-г танилцуулна.
-“Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
13.30 цагт Монгол Улсад жендэрийн нөхцөл байдалд хийсэн олон улсын зөвлөхүүдийн үнэлгээг “Blue Sky” зочид буудалд танилцуулна.
14.00 цагт Монголын театрын музейд ахмад зураач Ж.Ганбатын уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ.
16.00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "Үндэсний бичиг үсгийн баяр - 2019"-ийн хүрээнд "Бичиг соёл 2019” үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл (0)