Иракын дэлбэрэлтэнд 44 хүн амь үрэгдлээ

Иракын хотуудадИракын дайн эхэлсэн 9 дэхь жилийн ойн өдөр буюу өчигдөр хэд хэдэн удаагийн машины дэлбэлсэн халдлага үйлдэгдэж, 44 хүн амь үрэгдлээ.

Иракын хотуудадИракын дайн эхэлсэн 9 дэхь жилийн ойн өдөр буюу өчигдөр хэд хэдэн удаагийн машины дэлбэлсэн халдлага үйлдэгдэж, 44 хүн амь үрэгдлээ.
Хойд зүгийн хот Киркукт өчигдөр өглөө цагдаагийн постын гарах хаалганы ойролцоо нэгэн машин дэлбэлсэн байна. Орон нутгийн цагдаа нарын хэлж байгаагаар тус халдлагад 12 офицер амиа алдаж, 40 гаруй хүн хүндээр бэртэж гэмтжээ.
Багдадын цагдаагийн шалган нэвтрүүлэх постын ойролцоо болсон машины дэлбэрэлтэд мөн таван хүн өртөж амиа алдсан байна. Мөн тус өдөр Гадаад Хэргийн Яамны ойролцоо бас нэгэн халдлага болсон ньнилээдгүй их хор хохирлыг учруулаад авчээ.Бусад хэд хэдэн хотод мөн дэлбэрэлтүүдар араасаа цувран үйлдэгдсэнбайна.
Иракын засгийн газар дэлбэрэлтүүдийг хэт даврагч бүлэглэлийнхэн Багдадад анх упаа зохиогдох гэж байгаа Арабын Лигийн чуулга уулзалттай холбогдуулан үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Засгийн газрын зүгээс чуулга уулзалтын үеэр болох халдлага дайралтаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа чангатгаад байна.
АНУ-ын цэргүүд тус улсын нутаг дэвсгэрийг арванхоёрдугаар сард орхин гарснаас хойш Засгийн газрыг чиглэсэн халдлага дайралт үйлдэгдэх нь эрс ихсээд байгаа аж.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)