АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээгээ цуцлахыг зөвшөөрөв

АНУ-ын Засгийн Газар Иранаас импортлох нефтийн хэмжээгээ багасгаад байгаа дэлхийн томоохон 10 гаруй улс орныг эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахыг зөвшөөрлөө.
АНУ-ын Засгийн Газар Иранаас импортлох нефтийн хэмжээгээ багасгаад байгаа дэлхийн томоохон 10 гаруй улс орныг эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахыг зөвшөөрлөө. АНУ-ын Төрийн нарийн бичгийн Дарга Хиллари Клинтон өчигдөр энэ асуудлаар мэдэгдэл хийсэн байна. АНУ-ын зүгээс гаргасан тус шийдвэрийг улсууд уриалгаханаар хүлээн авчээ.
АНУ өнгөрсөн жил дотоодын зах зээл дээр санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа институтуудыг Ираны төв банктай бизнесийн харилцаа тогтоохыг хориглосон хууль баталсан билээ. Ираныгадаадын улс орнуудад нийлүүлэх түүхий нефтийн экспортыг ийнхүү хязгаарласан нь Иранд томоохон дарамт шахалт болоод байсан юм.
Япон улсын хувьд Иранаас нефтийнхээ 10 хувийг импортолдог байсан бөгөөд АНУ-г хориг арга хэмжээгээ цуцлахыг шаардаж байсан юм.
АНУ-ын засгийн газар Ираны тосны импортод тавих хяналт шалгалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд санхүүгийн институтуудад тавьсан хориг арга хэмжээгээ 6 сар тутамд шинэчлэн баталж байхаар болсон байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)