Обама Солонгосын цэрэггүйжүүлсэн бүст зочилно

Цагаан Ордоны албаны эх сурвалжийн мэдээгээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Солонгосын Хойгт ирэх долоо хоногт хийх айлчлалынхаа хүрээнд Хойд, Өмнөд Солонгосын заагласан цэрэггүйжүүлсэн бүст зочлохоор болсон байна.
Цагаан Ордоны албаны эх сурвалжийн мэдээгээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Солонгосын Хойгт ирэх долоо хоногт хийх айлчлалынхаа хүрээнд Хойд, Өмнөд Солонгосын заагласан цэрэггүйжүүлсэн бүст зочлохоор болсон байна. Обама ням гарагт Сөүлд хүрэлцэн ирэх бөгөөд Олон улсын цөмийн эрчим хүчний чуулга уулзалтанд оролцох аж.
Тэрээр Өмнөд Солонгост байрлаж, албан үүргээ гүйцэтгэж байгаа АНУ-ын цэргүүдийг хөхиүлэн дэмжих, хоёр орны нөхөрсөг харилцааг бататгах зорилгоор цэрэггүйжүүлсэн бүст анх удаагаа зочлох гэж буй нь энэ юм. Түүний тус айлчлал 2010 оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын усан онгоц Хойд Солонгост живж, сураггүй алга болсон явдалтай давхцаж байгаа юм.
Хойд Солонгосын тал ирэх дөрөвдүгээр сард хиймэл дагуул хөөргөхөөр болсноо мэдэгдээд байгаа бөгөөд АНУ Хойд Солонгосын баллистик пуужин хөөргөхийг хориглосон НҮБ-н Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрт харшилж байна хэмээн  буруушааж байгаа юм.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)