АНУ-д зорчих иргэдийн анхааралд

АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх баталгаа биш бөгөөд тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг АНУ-ын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг. АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчсөн тухайлбал, өмнө нь АНУ-д зорчихдоо ажлын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, мөн хил, гаалийн байцаагчийн асуултанд тодорхой хариу өгч чадаагүй буюу үнэн зөв хариулаагүйн улмаас АНУ-ын хил дээрээс буцаадаг. 

Иймд АНУ-д зорчих зорилгоо баталгаажуулах, нотолгоотой хариу өгөх үүднээс тус улсын виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн материалаа хилээр нэвтрэхдээ биедээ авч явж байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна. 

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)