Европын холбоо шинэ хориг батална
- 2012-03-22
- Дэлхий
- 0
“Европын холбооны гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар Бельгийн
Брюссель хотноо энэ пүрэв, баасан гаригт /өнөөдөр, маргааш/ уулзахаар
төлөвлөсөн.

Уг хүний хэлснээр Европын холбоо Белорусст оногдуулсан “хар жагсаалт”- даа тус улсын есөн хүн, 29 байгууллагын нэрийг нэмж оруулна. Европын холбооны Белоруссын эсрэг “хар жагсаалт”-д хэдийнэ 227 хүн, байгууллагын нэр багтсан ажээ.
Түүнчлэн Сирийн есөн хүнийг тус улсад оногдуулсан хориг арга хэмжээний баримт бичигт оруулахаар болжээ. Тэдгээрийн дотор Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын эхнэр Асма аль-Ассад багтсан байна. Европын холбоо Башар аль-Ассад болон түүний тойрон хүрээлэгчид, ойрын туслахуудыг холбооныхоо гишүүн орнуудад зочлохыг хориглож, тэдний Европ дахь зарим дансыг хаасан юм. Харин Ираны хувьд 18 нэрийг хар дансанд нэмэхээр болсон байна.
Иранд оногдуулсан жагсаалтад 61 нэр багтсан байгаа аж. Европын холбооны хар дансанд орсон албан тушаалтнууд болон компанийн эзэд тус холбооны гишүүн орнуудад зочлох эрхгүй болж тэндэх дансаа хаалгахаас гадна интернэт, суурин болон гар утсаар дээрх орнууд уруу эсвэл уг орнуудаар дамжин өөр орон уруу холбогдох боломжгүй болдог аж.
Европын холбоо саяхан Белоруссаас Элчин сайдуудаа татах шийдвэр гаргасан бөгөөд үүний дагуу тус холбооны гишүүн орнууд Минскээс өөрсдийн Элчин сайдыг татаж эхэлсэн байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)