Компьютерийн үндсэн хэрэглээний программын ээлжилт сургалт эхэллээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээллийн технологийн “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд сар бүр төлбөргүй зохион байгуулагддаг компьютерийн үндсэн хэрэглээний сургалт 2019 оны 06-р сарын 20-ны өдөр эхэллээ. Тус сургалтад энэ онд 861 хүн сурах хүсэлт гаргаж, 110 иргэн хамрагдаж, 62 иргэн сургалтаа амжилттай дүүргэсэн байна.

Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаанд үргэлжилдэг бөгөөд энэ удаагийн сургалтад нийт 33 суралцагч хамрагдаж, 06-р сарын 20-ны өдөр төгсөлтөө хийнэ. Сургалт Даваа, Лхагва, Баасан гарагт 18:30-19:50 цагийн хооронд хичээллэдэг тул хамрагдах сонирхолтой иргэд 7012-2999 дугаарын утсаар холбогдоно уу. гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)