Аннан Сириэс эерэг хариу шаардав
- 2012-03-22
- Дэлхий
- 0
НҮБ-Арабын Лигийн Онцгой эрхт элч төлөөлөгч Кофи Аннан өчигдөр НҮБ-н
Аюулгүйн Зөвлөлөөс энэ сарын эхээр Ерөнхийлөгч Башар ал-Ассадад тавьсан
энхийн хэлэлцээрт хүргэх хэлцэлд эерэг хариу өгөхийг шаардлаа.

НҮБ-Арабын Лигийн Онцгой эрхт элч төлөөлөгч Кофи Аннан өчигдөр НҮБ-н Аюулгүйн Зөвлөлөөс энэ сарын эхээр Ерөнхийлөгч Башар ал-Ассадад тавьсан энхийн хэлэлцээрт хүргэх хэлцэлд эерэг хариу өгөхийг шаардлаа. Аннаны хэвлэлийн төлөөлөгч Ахмад Фовзи тус мэдэгдлийг хийсэн байна.
НҮБ-н Аюулгүйн Зөвлөлөчигдөр өглөө мөн Сирийн Засгийн Газар болон сөрөг хүчнийхнийг Онц бөгөөд бүрэн эрхт элч төлөөлөгчтэй хамтарч ажиллаж, Сирид энх тайван байдлыг бий болгох, түүний тавьсан зургаан асуудал бүхий саналыг хүлээн авч, хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа мөн илэрхийлжээ.
Аннаны тус төлөвлөгөөнд Сирийн Засгийн Газар ард иргэдийнхээ эсрэг цуст халдлагаа зогсоож, цэргүүдээ болон халдлага үйлдэгдэж байгаа хотуудаас хүнд зэр зэвсгээ гаргах, өдөрт дор хаяж хоёр цаг халдлагаа зогсоож, халдлагад өртөж, шархдагсдад хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэхийг хүссэн байна. Тэрээр мөн өнгөрсөн жил Ассадын эсрэг тэмцэл өрнүүлж, улмаар баривчлагдан хоригдсон иргэдийг суллуулахаар хичээж байгаа аж.

О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)