Шинэ халдлага гарч болзошгүй

Францын өмнөд нутгийн хоёр хотод халдлага үйлдсэн гэмт этгээд дахин ийм үйлдэл гаргаж болзошгүйг Парисын ерөнхий прокурор Франсуа Молен санууллаа.
Францын өмнөд нутгийн хоёр хотод халдлага үйлдсэн гэмт этгээд дахин ийм үйлдэл гаргаж болзошгүйг Парисын ерөнхий прокурор Франсуа Молен санууллаа. Гэмт этгээд арьс өнгө, яс үндсээр ялгаварлагч болох нь тодорхой болоод байгаа билээ. Тэрбээр Монтобан хотод Африк гаралтай гурван цэрэг, Тулуза хотод еврей гаралтай нэг багш, гурван хүүхдийг буудан хороосон юм. Үүний улмаас тус улсын Ерөнхийлөгч Николя Саркози өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, алуурчныг нэн даруй илрүүлэх ажлыг эхлүүлсэн. Гэсэн ч гэмт этгээд одоог хүртэл баригдаагүй байна. Ноён Молен өнгөрөгч мягмар гаригт хэлсэн үгэндээ гэмт этгээдийг энэ сарын 11, 15, 19-нд халдлага үйлдсэнийг онцлоод “Тэр дөрвөн өдрийн дараа буюу энэ сарын 23-нд дахин халдлага үйлдэж магадгүй. Гэхдээ бид үүнийг баталж чадахгүй. Түүнийг 23-ны өдрөөс өмнө олохын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж дурджээ. Аюулгүй хүчнийхэн Еврейн сургуулийг хамгаалалтад авчээ. Учир нь гэмт этгээд хохирогчдоо сонгодог гэдэг дүгнэлтийг албаныхан гаргаад байгаа юм. Түүнчлэн онцын шаардлагагүй бол энгийн үед дүрэмт хувцасгүй явахыг цэргүүдэд үүрэг болгосон байна. Францын Дотоод хэргийн сайд Клод Гуйантын хэлснээр алуурчин 9, 11.43 мм-ийн голчтой буугаа камераар далдлан, түүнийгээ мөрөн дээрээ тавьж, бичлэг хийж буй мэт дүр үзүүлэн бууддаг байна. Албаныхны мэдээлснээр өнгөрөгч 19-ний халдлагад амь үрэгдсэн багш, түүний хоёр хүү болон өөр нэг охины шарилыг Израиль уруу хүргэжээ. Тэднийг еврейчүүдийн ариун хот Иерусалимд нутаглуулах аж. Амь үрэгдсэн багшийг Жонатан Сандлер гэдэг бөгөөд Еврейн сургуульд шашин судлалын багшаар ажилладаг 30 настай нэгэн байж. Харин гурав, зургаан настай Арье, Гаврил хэмээх хоёр хүү түүний том хүүхдүүд байжээ. Ж.Сандлер эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байж. Нөгөө нэг хүүхэд нь Мириам Монсонего гэдэг 10 настай охин бөгөөд тус сургуулийн захирлын хүүхэд байсан байна. Францын Гадаад харилцааны сайд Ален Жюппе амь үрэгдэгсдийг нутаглуулах арга хэмжээнд оролцохоор Иерусалимд очжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)