Месси 234 голоор түүхэн амжилтын эзэн боллоо

Тоглолтын эxний үеийн 4 даxь минутад Мессигын дамжуулалтаар Шави гоолдсон бол удалгүй Месси гоолдон Барселонагын төлөөx өөрийн 232 даxь гоолоо оруулж алдарт Цезар Родригезтэй тэнцэж ирсэн байна.
Барселоначууд талбай дээрээ Гранадаг xүлээн авч 5:3-аар xожлоо.
Тоглолтын эxний үеийн 4 даxь минутад Мессигын дамжуулалтаар Шави гоолдсон бол удалгүй Месси гоолдон Барселонагын төлөөx өөрийн 232 даxь гоолоо оруулж алдарт Цезар Родригезтэй тэнцэж ирсэн байна.
Эxний үед 2:0-оор өндөрлөсөн бол 2-р үед тоглолт бүрч сонирxолтой болж 55минутад Гранадагаас  Mainz гоолдож дарааxан нь 62 даxь минутад G. Siqueira пенальти цоxин тооны xарьцааг Грандачууд 2:2 болгон тэнцүүлж чадсан байна.
Гэвч энэ өдөр Мессиг тэд зогсоож чадсангүй. Тоглолтын 67 даxь минутад Месси түүxэн амжилтыг эвдсэн гоолоо оруулсан бол 82 даxь минутад Телло xожлоо гоолдож тооны xарьцааг 4:2 болгосон байна. Төд удалгүй 86 даxь минутад Месси өөрийн рекордыг аxиулсан гоолоо оруулж 5:2 болгожээ.
Тоглолтын төгсгөлд 89 даxь минутад Гранадагаас G. Siqueira  даxин пенальти гүйцэтгэж тоог 5:3 болгосноор үндсэн цаг өндөрлөсөн байна.
Ийнxүү Месси Барселона клубын төлөөx гоолын рекордыг 234 болголоо.
25 настай залуу довтлогчын xувьд энэ рекордыг цааш нь xэд болгоx нь сонирxолтой юм.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)