Г.Занданшатар: Сайн засаглалыг бэхжүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх гол арга зам мөн

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотод болж буй ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганд оролцож буй улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа. 

Чуулганд оролцохоор ирсэнд нь УИХ-ын дарга тэдэнд талархал илэрхийлээд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх арга зам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, ардчилал, шударга ёс, парламентат ёсыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого, шинэчлэлийн үзэл санааныхаа талаар товч мэдээлэл өгөв.

Уулзалтад оролцсон ОУПХ-ны ерөнхийлөгч Габриэла Куэвас бүс нутгийн чуулганыг эх орондоо зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, олон улсын парламентын хөдөлгөөнийг дэмжиж буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.

Мөн Фижи Улсын парламентын тэргүүн Рату Епели Наилатикау, Микронезийн Холбооны Улсын парламентын дарга Уэслей В.Симина, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга С.Саяалат нар УИХ-ын даргын мэдээлэлтэй холбогдуулан ардчилал, хүний эрхийг дээдлэх, парламентыг бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх талаарх үйл ажиллагаанаасаа танилцуулж, бүс нутгийн парламентуудын хамтын ажиллагааны боломж, ирээдүйн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах нэг гол арга зам нь ил тод, нээлттэй, хариуцлагатай, үр нөлөөтэй засаглалыг бэхжүүлэх явдал юм. Тогтвортой,  сайн засаглал л улсаа хөгжүүлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллаж, зорилгоо хэрэгжүүлж чадна хэмээн онцоллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.161.50)

    2019-05-28

    занданшатараа юуны чинь сайн засаглал тогтвортой хөгжил вэ ? сумьяабазар та хоёрын турхиралт амьдрал мэдэхгүй ойворгон шийдвэрт налайхчууд ширвэгдээд ирээдүй гэдэгт итгэх итгэлээ алдаад байж байна та нарын барьдаг нохой шиг мэргэжлийн хяналтынхан ашигт малтмалынхан чинь аж ахуйн нэгжүүдийг нь тусгай зөвшөөрлийг нь цуцлах ажилгаагаар хийж эхлүүлээд явж байна та нар яаж улс орныг удирдаж чадах вэ ? чаддаг амьдрах бүтээх гэсэн иргэн аж ахуйн нэгжүүдээ дэмждэг чиглүүлдэг хөгжүүлдэг шийтгэж засаж чаддаг ирээдүйг та нараас өөрөөр өөдрөг хардаг хүмүүст нь өгмөөр юм дуртайч дургүйч өгөх цаг ойрхон байна даа та нарын дээрэмдсэн болгоныг зөв хүнд нь ард олонд нь өгөх цаг ирнэ