Өнөөдөр болох үйл явдал

08.30 цагт Төрийн ордны Их танхимд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулган үргэлжилнэ. Чуулганы IV хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон суралцвал зохих сургамж сэдвээр хэлэлцэнэ.

09.00 цагт НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний үйл явцыг эхлүүлэх зөвлөлдөх уулзалт Туушин зочид буудалд эхэлнэ.

-Нийслэлийн Хүрээ амаржих газраас СХД-ийн алслагдсан 196-р цэцэрлэгийн бага, дунд, ахлах бэлтгэл бүлгийн нийт 135 хүүхдийг хамарсан өдөрлөг зохион байгуулна. 

11:00 цагт НҮБ-ын "Энхийг сахиулагчдын өдөр"-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын танхимд болно. 

-Дэлхийн Сүүний өдрийн арга хэмжээ Блю Скай зочид буудлын Диамонд танхимд болно. 

-“Монгол ньюс” мэдээллийн төвд цагаан шорооны аюулд өртөж байгаа Орхон аймгийн иргэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т албан шаардлагыг хүргүүлж байна. 

-Хэвлэлийн хүрээлэнд барилгын ажилд хөдөлмөрийн гэрээгүйгээр орж, цалин хөлсгүй, эрүүл мэндээрээ хохирч буй залуусын төлөө “Ажилчдын нэгдсэн төв”-өөс мэдээлэл хийнэ.

11:30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний  тухай болон  “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт "Монгол Ньюс мэдээллийн төв"-д Ардчилсан оюутны холбооны залуус эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)