Өнөөдөр болох үйл явдал
- 2019-05-31
- Нийгэм
- 0

09.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын багийн ээлжит хурал болно.
09.30 цагт Чойжин ламын сүм музейд “Бүтээлч хүүхдүүд-2019” өдөрлөг болно.
10.00 цагт Үлэг гүрвэлийн төв музeйд Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн багачуудыг хамруулсан "Хөөрхөн зүрхнүүд" өдөрлөг, үлэг гүрвэл судлаач хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтээ хийнэ.
10.00 цагт Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна талбайд “Бяцхан хайгуулчид” номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдаа эхэлнэ.
11.00 цагт Төмөр замын дээд сургуулиас Улаанбаатар палас хүртэл 1200 хүүхдийн ёслолын жагсаал алхах юм.
11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд хүүхдүүдэд хөдөлгөөн заслын эмчилгээ хийж, эцэг, эхчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсад банк санхүүгийн салбар үүссэний 95 жилийн ойн өдөрлөг болно.
12.00 цагт С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401-р анги буюу Хорих нэгдсэн эмнэлгийн ажилтай танилцаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзана.
14.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл хуралдана.
Төрийн ордонд
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
10.00 цагт Төрийн түүхийн музейд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
10.30 цагт “Их Эзэн Чингис Хаан” танхимд АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл (0)