Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

Төрийн ордонд УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл хуралдана.

09.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд "Залуучууд, Энхтайван, Аюулгүй байдал" зөвлөгөөн болно.

10.00 цагт  Шүүхийн Ерөнхий зөвлөлд “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть”-ийг танилцуулна. 

10.30 цагт Казахстан Улсын Элчин сайдын яам, “Скат” компаниас Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн талаар  “Кемпински” зочид буудалд мэдээлэл хийнэ. 

11.00 цагт ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

-Нийслэлийн Цагдаагийн газарт “Оюутан цагдаа 2019” аяны нээлт болно.

-МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд  "Монгол-Хятадын найрамдал миний нүдээр" уран зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

-“Монгол ньюс” мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна.

12.00 цагт“Үндэсний мэдээллийн төв”-д  иргэн н.Мишиг Зөрчлийн тухай хуулийг өөрлчөхийг шаардаж, өлсгөлөн зарлах талаар мэдээлнэ.

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Bi (103.57.95.105)

    2019-06-03

    Хѳѳе С.Эрдэнэ даргаа жагсаал бодохгүй юмуу. Жагсмаар л байна даа. Тантай хамт хоёуулхнаа ч болбол.