Х.Мандахбаяр: Хотын дарга С.Амарсайхан та холбогдоод байгаа асуудлаа цэгцэртэл албан тушаалаасаа чөлөөлөгд
- 2019-06-03
- Нийгэм
- 2
Дүрс үзэх
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийж байна. Тэрбээр нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” ХХК-тай холбоотой асуудал, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх зэрэг гурван асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр энэ үеэрээ: "МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас өөрийн хүсэлтээр түдгэлзэж буйгаа мэдэгдсэн юм.
Мөн: " Тост, Тосон бумбын асуудал, Сэтгүүлчид өөрсдийн үзэл бодлоор хандаж, сурвалжлага бэлтгэсэн талаар

Би Өмнөговь аймгийн хүн, нутгийнхаа газар нутгийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ. Тосонбумбатай холбоотойгоор би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан.Цаашид ч тэмцэнэ" гэв.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус уурхайд шалгалт хийгээд 31 үндэслэл бүхий хаах дүгнэлт гаргасан.
Мөн : " Би Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй. "ТВ-8" телевизийг би худалдаж авсан. С.Амарсайхан дарга бид хоёр эртнээс бие биеэ мэднэ.
Манай телевиз "Зүүн баян Рефайнери" компани Туулын бургас хядаж барилга барьж байгаа тухай нэвтрүүлэг хийсэн даруйд телевизийн эфирийг хаасан. Одоо хүртэл телевизийн эрхийг нээгээгүй. Би хувийн телевизийнхээ эрхийг хамгаалах гэж ирээгүй. Үүний цаана хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө байгаа. С.Амарсайхан нийслэлийн мөнгөөр өөрийнхөө компаний хууль бус үйлдлийг нуун далдлахаар хаалтын гэрээ хийж байсан.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар гэдэг хүн хотын дарга С.Амарсайханы өмнөөс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулсан. Хотын дарга хувийн компаниа хамгаалж, нийслэлчүүдийн төсвийн мөнгөөр булхай луйвраа халхлах хаалтын гэрээ байгуулсан.
Сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн. Би Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувиар үүнийг зарлаж байгаадаа харамсаж байна. Ард түмнээсээ уучлал гуйж байна.
Албан тушаалаар намайг гүтгэж, нөхөд рүү минь дайрч байгаа учраас би албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өнөөдөр Удирдах зөвлөлдөө өгнө.
Хотын дарга С.Амарсайханыг холбогдоод байгаа асуудлаа цэгцэртэл албан тушаалаасаа чөлөөлөгд гэж шаардаж байна гэв.
Б.Од

Сэтгэгдэл (2)
риэ (202.179.26.193)
УЙЛЖ УНЖСАН ХҮН бол МОНГОЛ ЭР ХҮН БИШ
555 (202.70.46.18)
ШАНТААЧЛАХААС ӨШӨӨ ЗЭВСЭГГҮЙ НӨХӨР ХОТЫН ДАРГЫН СУУДЛЫГ БАРЬЦААЛАН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ХОТЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ..ИЙМ ДАВАРСАН ГАРУУДЫГ НАМ ДАРАХ ХЭРЭГТЭЙ ...ХЭН НЭГЭН ЭТГЭЭД ТӨР ЗАСГИЙН ЭСРЭГ ШАНТААЖЛАХ ЯВДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙНА...ТҮҮНИЙ СЭТГҮҮЛЧДЭЭР ДАЛАЙЛГАН БУСДЫГ ДАРАМТЛАХ,МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ НЬ ХОЛ ЯВАХГҮЙГ МЭДМЭГЦ СУУДЛАА ӨГЧ БАЙГАА НЬ ИНЭЭДЭМТЭЙ...ӨНӨӨ 1000 СЭТГҮҮЛЧДИЙГ ОРОН СУУЦААР ХАНГАНА ГЭСЭН НЬ ҮЛГЭР БОЛЖ БАЙНА А ДАА..ХАХА