Долоон хүний аминд хүрсэн хэрэгтнийг илрүүллээ
- 2012-03-23
- Дэлхий
- 0
Монтобан, Тулуза хотод халдлага үйлдэж долоон хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдсэн нэгэн залууг Францын тусгай хүчнийхэн бүсэлжээ.

Монтобан, Тулуза хотод халдлага үйлдэж долоон хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдсэн нэгэн залууг Францын тусгай хүчнийхэн бүсэлжээ. Бүслэлт өнгөрөгч лхагва гаригийн үүрээр эхэлсэн бөгөөд хоёр дахь өдөртэйгөө золгож байгаа аж. Цагдаа, тусгай хүчнийхэн энэ хугацаанд Францын баруун өмнө зүгийн Тулуза хотын захад орших таван давхар орон сууцны сэжигтний орогнож буй өрөөнд нэвтрэх оролдлого хэдэнтээ хийсэн ч амжилтгүй болжээ. Сэжигтэн хүчтэй эсэргүүцэл үзүүлж буй гаас тусгай хүчнийхэн до тогш нэвтэрч ба рив чилж чадахгүй байна. Сэжигтэн тусгай хүчнийхний эсрэг гар бөмбөг шидэж, автоматаар галласны улмаас хоёр цэрэг шархаджээ. “Сэжигтэн бууж өгөхийг хүсэхгүй байгаа нь түүнийг хэрэгт холбоотой болохыг баталж байна” гэж Францын Дотоод хэргийн сайд Клод Гуйант мэдэгдэв. Тусгай хүчнийхэнд бүслэгдээд буй сэжигтнийг Мохамед Мера гэдэг бөгөөд 24 настай аж. Албаныхан түүнийг буулгаж авахын тулд Мерагийн ээж, ах, найз охиныг бүслэлтийн бүсэд авчирч яриа хэлэлцээ хийлгэж байгаа гэнэ. Гэсэн ч сэжигтэн бууж өгөх бодолгүй байгаа аж. Түүний амьдардаг орон сууцыг аюулгүй хүчний 300 орчим албан хаагч бүсэлсэн байна. Тэд сум нэвтэрдэггүй хантааз, хамгаалалтын бамбай, дуулгаар тоногложээ. До тоод хэргийн сайд Клод Гуйант “Мохамед Мера алжир гаралтай Францын иргэн. Түүнийг “Аль-Кайда” бүлэгтэй холбоотой болохыг тогтоосон. Гуравдугаар сард гарсан гэмт халдлагуудыг түүнийг үйлдсэн гэж үзэж байна. Гэхдээ бид үүнийг баттай хэлж чадахгүй. Тиймээс түүнийг амьдаар нь барихыг зорьж байна” гэжээ. Тэрбээр палестин хүүхдүүд болон Ойрхи Дорнод дахь гадаадын цэргийн түрэмгийллийн ха - риуд Францын арми, Израилийн еврей хүүхдүүдийг хөнөөсөн гэдгээ мэдэгджээ. Афганистаны эрх баригчдын мэдээлснээр Мохамед Мера 2007 онд тус улсын Кандагар мужид бөмбөг дэлбэлсэн хэргээр баривчлагдан шоронд хоригджээ. Үүнээс хэдэн сарын дараа “Талибан”- чуудыг тус шоронд халдах үеэр М.Мера суллагдан улмаар Франц уруу дүрвэсэн байна. Францын тусгай хүчнийхэн түүний амьдардаг байр болон ойролцоохь байрнуудаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа аж. Албаныхан энэ сарын 11, 15, 19-нд гарсан хэргийн газар дахь гудамжны камерт бичигдсэн дүрс, моторт скутер дугуй зэргээр эрэн сурвалжлах ажиллагаа яв уулж уг хэрэгт холбоотой байж гол сэжигтнээр Мохамед Мераг сонгожээ. Мераг тусгай хүчнийхэн 12 цагийн дотор буулгаж ав на гэж мэдэгдсэн байна. Аюулгүйн хүчнийхэн түүнийг олон цаг сахиж байгаа бө гөөд сэжигтэн маш их ядарс ныг онцлов. Түүнийг амьдаар нь барих, амиа хорлох үйл дэл хийлгэхгүйн тулд алба ныхан зөөлөн хандаж байгаа аж.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)