Мобиком корпорацийн хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээг хүчингүй болгож 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
- 2019-06-04
- Улаанбаатар
- 1

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үүрэн холбооны компаниудад шалгалт хийж, торгуулийн арга хэмжээ авсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам танилцуулав. Тэрбээр, “Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын эхний тавд харилцаа холбооны салбар орж байгаа. Үүний дараагаар орон сууц, СӨХ, контортой холбоотой гомдол саналууд байна.
Харилцаа холбооны салбарт ирүүлсэн гомдлын дагуу “Мобиком корпораци”-д хийсэн хяналт, шалгалтын үеэр хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх бодитой, үнэн зөв мэдээллийг өгч ажилладаггүй. Мөн “Мобиком корпораци” хэрэглэгчидтэй байгуулж байгаа стандарт гэрээний нөхцөлүүд нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан байгааг тодруулж, гаргаж ирсэн. Түүнчлэн багц болон үйлчилгээнийхээ өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэж ажилладаггүй, тодорхой бус байдаг гэх мэт зөрчлүүдийг илрүүлсэн. Энэ шалгалтыг прокурорын хяналт дор хийсэн” гэв. Ингэснээр "Мобиком корпораци" ХХК-ийн хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээг хүчингүй болгож 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Б.Энхлэн

Сэтгэгдэл (1)
зочин (66.181.187.141)
Би нэг муу тэтгэврийн өвгөн сард арав орчим мянган төгрөгөөр л яриад болоод байдаг байсан.Гэтэл өнгөрсөн 4-р сард ирж утасны гэрээгээ шинэчилж хий.Хэрэв хийхгүй бол бол бид өөрсдийн боловсруулсан журмаар төлбөрийг шинэчлэх болно гээд л яриад байсан.Би очоогүй юм.Гэтэл 4,5-р саруудад нөгөө төлбөр маань 17-18 бараг 20,0 мянган төгрөг болж өссөн.МОБИКОМЫНХОН нэг иймэрхүү замаар л биднийгээ шулаад байгаа юм.Одоо тэр гэрээ өөрчлөгдөх байгаа даа