Өнөөдөр болох үйл явдлын хураангуй
- 2019-06-04
- Нийгэм
- 1

09.00 цагт “Новотел” зочид буудалд “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" хэлэлцүүлэг болно.
10.00 цагт ГХЯ-нд Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан болно.
10.00 цагт “Blue Sky” зочид буудалд Монгол, Казахстаны бизнес форум болно.
10.30 цагт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн даваанд шинээр тавьсан 1.2 километр авто замын нээлт болно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд иргэн Ж.Наранбаяр цагдаа, прокуроруудын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.
11.00 цагт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн чуулган болно.
14.30 цагт ГХЯ-нд "Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ" төслийн тайлан, стратегийг танилцуулна.
15.00 цагт “Аюуд” цамхагт Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар мэдээлнэ.
17.30 цагт “Корпорейт Хотел энд Конвеншн Центр”-т "Хүүхдийн эрүүл мэндийн форум" болно.
19.00 цагт “IСinema”-д “Алтан хальс” олон улсын кино наадмын нээлт болно.

Сэтгэгдэл (1)
kkkk (66.181.188.37)
Хѳѳе нѳгѳѳ БАХ Эрдэнийн 30 хоногтйн алдарт жагсаал яачихваа.